“50-тын” хүрд

 

“50-тын хүрд” нэртэй сурах бичгийг 2006-2015 оны хооронд 5 удаа шинэчлэн хэвлэсэн бөгөөд эдүгээ энэхүү номоор хичээл заахад хүмүүс 10 хоногийн дотор шууд л яриад, бичээд  эхэлж байгаа. Үүний учир шалтгаан нь дараахи зүйлд оршино:

  • Англи хэлний 16 актив, 10 пассив хувилбар нь монголынхтой нийлэхэд нийт 50 болох юм
  • Актив, пассивын бүх хувилбарыг нэгтгээд ердөө 2 хуснэгтэд багтаагаад багцалчихсан
  • Тиймээс, актив пассивын бүх хувилбарыг тус бүрийг нь ганц л том хүснэгтнээс бүгдийг нэг дор харьцуулж үзэх боломж бүрдлээ.
  • Өөрөөр хэлвэл, аль хувилбар алиунтай нь адил, эсвэл юугаараа өөр вэ гэдгийг харьцуулан харж нягтлан хэлэлцэж болно.
  • Түүнчлэн, нэг хүснэгтэд 2 хэлний дүрэм мөр зэрэгцэн цугтаа орж байрлав.
  • Үүний үр дүнд, хэрэв монголын 1 өгүүлбэрийг 50 хувиргаж сурах аваас тэдгээрийн англи вариант нь хүснэгтээс шууд бондгос гээд малилзаад л гараад ирнэ.
  • Тиймд, өөрийн сайн мэдэх монгол хэлнийхээ олон хувилбарыг ойлгож авах юм бол английг нааш нь цааш нь чөлөөтэй гэгчийн хөдөлгөдөг болой.
  • Иймийн учир, 5 жилийн турш дунд сургуульд чихдүүлээд, дараа нь ахиад 5 жил дээд сургуульд нухлуулсан хэрнээ 2 өгүүлбэр холбож чадахгүй гэлдэрч явсан нөхдүүд ердөө 10 хоногт учрыг нь олж болдог юм байна гэсэн урам зориг оруутаа л дуржигнатал ярьж хөөрөлдөөд эхлэх нь тэр.

Энэхүү сураг бичиг эл вебсайтад бүхлээрээ орсон байгаа.