Туслах

А. Үйл үг нь хувирсан ба хувираагүй (буюу ҮНДСЭН) хэлбэрт оршино.

 

ҮНДСЭН (хувираагүй) хэлбэр:

  • Хэрэв үйл үг TO go, TO come, TO read, TO write гэсэн хэлбэрт байвал тухайн “TO“-г монгол үйл үгний  “…Х” үсэг бүхий төгсгөл (яваХ, ирэХ, уншиХ, бичиХ)-өөр ойлгож болно.
  • Зарим тохиолодолд “ТО”-г гээсэн ҮНДСЭН хэлбэрийг ашиглана.
  • Жишээ нь, will, would, can, could, may, might, shall, should зэрэг ирээдүйг илэрхийлсэн үг ба баймж үг (Modal verbs)-ний араас бүх үйл үгний “ТО”-г гээж бичнэ.
  • will + (to) go, shall + (to) read, must + (to) say may + (to) come

 

ХУВИРСАН хэлбэр:

  • “ТО” ороогүй үйл үгийг хэлнэ
  • TO GO нь going, went, gone болж өөрчлөгдсөн байна
  • TO BE – being, am, are, is, was, were, been
  • TO HAVE – having, have, has, had
  • TO DO – doing, do, does, did, done

 

Дор жагссан 5 үйл үг нь гол төлөв ямар нэгэн өөр үйл үгний шадар ТУСЛАХ болж зүтгэдэг. Энэ чухам юу гэсэн үг вэ?  Үйл үгний ТУСЛАХ болно гэдэг нь тухайн үг өөрийн бие даасан илэрхийллийн утгыг гээж зөвхөн ХҮСНЭГТИЙН КОД-ны ТОМЪЁО-нд хавсралтаар орох болсон үйлдлийг хэлнэ.

Эдгээр 5 үйл үг нь дор дороо 2-4 өнгө төрхөд орж явдаг учир ихээхэн толгой эргүүлэх магадлалтай. Өөрөөр хэлвэл, ТУСЛАХ хэлбэрээс гадна бас өөр утга тээх боломжтой. Тиймээс, ямар тохиолдолд H2O нь шингэн ус, дэгдэмтгий уур, хөвөн зөөлөн цасан ширхэг, бас хад чулуу шиг тас хатуу мөс болоод байгааг анзаарч мэдэхийн тулд тус бүрийг нь жишээн дээр авч үзъе.

 

  1. ТУСЛАХ хэлбэр
 
 2. БИЕ ДААСАН ҮЙЛ ҮГ байх хэлбэр  
 3. Ёстой” буюу “MUST” хэмээх үгийг орлуулна  
  1. ТУСЛАХ хэлбэр
  2. БИЕ ДААСАН ҮЙЛ ҮГ байх хэлбэр
  3. Ёстой” буюу “MUST” хэмээх үгийг орлуулна

  • ТУСЛАХ хэлбэр
  • БИЕ ДААСАН ҮЙЛ ҮГ байх хэлбэр
  • ТЭГЭХЭЭС ӨӨР АРГАГҮЙ” хэмээх утгыг илэрхийлнэ
  • Modal Verbs, Gerund, Infinitive, Participle ашиглах үед өнгөрсөн цагийн тусгал болно

  • ТУСЛАХ хэлбэр
  • БИЕ ДААСАН ҮЙЛ ҮГ байх хэлбэр
  • Маш их, үнэн голоосоо” хэмээх хүч оруулсан үг болж хувирна