720

“720” гэдэг нь сумын төвийн айл өрхүүд 360 хоногийн турш

өдөр бүр гал тогооныхоо ширээн дээр

өөрийн хашаандаа ургуулж бэлтгэсэн

2 кг ногоо тариа, жимс жимсгэнэ болон бусад хүнсээр

амтат хоол хийж зооглон суухын нэр томъёолол болно

“720” хөтөлбөр нь АНУ-ын Юта мужийн “Квадрат футын тариалан“-гийн нийгэмлэг (Square Foot Gardening Society) -ийн үйл ажиллагаа, мөн уул аргачлалыг санаачлан зохиосон инженер Мел Бартоломьюгийн туршилт дээр үндэслэж буй бөгөөд Монгол орны өвөрмөц нөхцөл байдалд тааруулах тохиргооны ажил эдүгээ үргэлжлэн хийгдэж байгаа болно.

Монголын жимсчид ногоочдын нийгэмлэгээс энэхүү “квадрат футын тариалан” гэсэн аргачлалыг “квадрат метрийн” хэмжүүрт шилжүүлэх ажил хийгдсэнээр ашиглаж хэрэглэхэд ихэд хялбар болчихсон байгаа билээ. Гэхдээ одоогоор орчуулж хэвлүүлсэн материал бараг байхгүйтэй адил буюу. Тиймээс, шинэ технологийн тухай нарийн ширийн бүх мэдээллийг интернетээс л авах болж байна.

 

Танилцуулга материалыг гүйцэд сайн ойлгож унших зорилгоор сумын төвийн айл өрхүүд англи хэлд шамдан суралцах учиртай болж байгаа тул хэл сурах нь амьжиргааг дээшлүүлэх тэргүүн зэрэглэлийн хэрэглэгдэхүүн болон хувирчээ гэхэд хэлсдэхгүй.

Square Foot Gardening” – өрхийн бичил тариаланд яг таг тохирсон арга технологи болой. Энэ сэдэв Америкт бүр моодонд орсон бөгөөд эрүүл, эко хүнс бэлтгэх нь хүмүүсийн чөлөөт цагаа үр өгөөжтэй өнгөрөөх нэгэн хобби болж байна. Төрөл бүрийн вебсайтын тоо ч мөн тоймгүй их болжээ.

 

 

(a) Талбайн тохижилтыг төлөвлөх (б) ногооны бүх агротехнологийг харуулсан 5 төрлийн программ хийгджээ.

Тэдгээрийн нэг нь – маш их боломж агуулсан, бичил тариалангийн төсөөллийг дээд зэргээр өгөх www.GROWVEG.com юм.

250 төрөл зүйл

хүнсний ногоо, жимс жимсгэнэ, амтлагч ургамал ба цэцэгс