Агуулга

Тус веб нь Weekly Magazine (бөөндөрт сэтгүүл) шиг хэлбэртэй –

долоо хоног бүр нэмэлт материал тавигдана

(cанал хүсэлтийг husnegt50@gmail.com хаягаар хүлээж авна)

 

дүрэм ойлгох зориулалтын

ЭВЛҮҮЛДЭГ МОДОН ТОГЛООМ

/гал тогооныхоо ширээний ард тойрч суугаад гэр бүлээрээ тоглонгоо сурахад тун зугаатай/

Вебсайтын агуулга

1.  Англи хэл

(а)    Нүүр хуудсанд

  • Төрөл бүрийн сэдвээр богино хэмжээнд, энгийн хялбар өгүүлбэрээр бичигдсэн зүйл тогтмол гарна
  • Уншигчидаас ирүүлсэн захидал, эссе болон бусад материалыг мөн байршуулна

(б)     Өгүүлбэр

  • Англи өгүүлбэр бүтээх онцлогийг харуулсан бүдүүвч зураг орсон байгаа

(в)     Туслах

  • TO BE, TO HAVE, TO DO, USED, GOING гэсэн үйл үгний туслах үгсийн тайлбар

(г)     Дүрэм      

  • Англи Цагаан толгойн 6 эгшиг, 20 гийгүүлэгчийг уншиж сурах хүснэгт  (Ямар ч үгний дуудлагыг сонсоод шалгаж болох программ руу шууд холболттой)
  • 1 өгүүлбэрийг хэрхэн 50 янзаар хувиргах суурь дүрмийн тайлбар бий
  • Актив хэвийн аудио тайлбар орсон
  • Жишээ өгүүлбэрүүд
  • Хүснэгт
  • Координат

(д)     Таамж    

  • QUIZ хэмээх таамж дасгалууд нь 5 түвшин бүрийн мэдлэгийг сориход чиглэнэ
  • Таамж бөглөөд таавар оновчтой бол 1 өгүүлбэрийг 3, эсвэл 10, 20, 50 хувиргаж чадна гэснийг батламжилсан АСуТ (Англи хэлний суурь дүрмийн тест)-ын буюу “Pre-TOEFL” хэмээх сертификатыг авна

(е)     Гэрчилгээ     

  • 5 түвшиний гэрчилгээ тавигдсан байгаа. Таамж тестээр авсан шалгалтын дүнд үндэслэн эдгээр гэрчилгээнээс олгох боломжтой.

(ж)     Орчуулга

  • МОНЦАМЭ агентлагаас гаргаж буй долоо хоног тутмын “Mongol Messenger” сонины материалаас хийсэн орчуулга тавигдана. Хэл үзэж байгаа хэн бүхэн энэхүү сониныг захиалан авч унших нь чухал ач холбогдолтой. Яагаад вэ гэхээр, Монгол улсад өрнөж буй үйл явдлыг ерөнхийд нь тааварлаж болох учир үг мэдэхгүй ч ерөнхий утгыг тоймоор нь ойлгох боломжтой. Харин гадаадын сонин уншихдаа бүх үгийг нь мэдсэн ч цаад утгыг төсөөлөхгүй, ойлгохгүй байж болох талтай. Уг сонин 8 нүүрээр гардаг учир өдөр бүр 1 нүүр уншаад явахад 7 хоногт уг сонины тухайн дугаарт гарсан олон арваан бичлэгтэй гүйцэд танилцана.

(з)     Хурд

  • Гадаадын сургуульд хүүхдийг хурдтай уншиж сургахад ихэд анхаардаг.
  • Үүнээс гадна, түргэн бичдэг болох нь аль ч насны хүнд чухал юм.
  • Дээр нь – англи текстийг компьютер дээр 10 хуруугаар шивж  оруулдаг байх нь ажлын цаг хэмнэхээс гадна PC-ний ард ядрахгүй удаан суух боломжийг олгоно.
  • 10 хуруугаар бичиж сургадаг вебсайтын холбоосууд тавигдсан байгаа. Хөгжөөнтэй тоглоомын хэлбэртэй нь ч бас бий.

(и)     Дуу

  • Дууны үгсийн хадмал ба уран сайхны орчуулга хийгдэж байгаа.
  • Шинэ дууны орчуулгууд 7 хоног бүр тавигдана.

2. Судоку

  • Уран сэтгэмж хөгжүүлэх СУДОКУ тоглоомын тэмцээн явагдана.
  • СУДОКУ тэмцээнийг онлайн хэлбэрээр Бямба гараг бүрийн 12:00 цагт эхлүүлж эхний байрт шалгарсан 30 хүнийг утасны нэгжэээр шагнаж урамшуулна.

3. “720”

  • АНУ-ын Юта мужийн Square Foot Gardening нийгэмлэгт боловсруулсан өрхийн бичил тариалангийн аргачлал болон бусад бичил үйлдвэрлэлийн технологитой танилцана
  • Эдгээр аргачлалын тайлбар материалыг англиас орчуулна