Oxford club

Монгол, англи хэлний ижил ба өвөрмөц шинж зүйлсийг дэлгэж өрөөд бас хажууд нь аяга цай, ааруул ээзгийг тавьс хийгээд харьцуулан ажиглаж суух нь угтаа оюун бодлыг сэргээгч модон зангилаагаар наадах, шатрын хөлөгний  ард цагийн гүйдлийг умартахтай агаар нэг ажгуу.

Тус клубээс сүүлийн 8 жилийн хугацаанд ийм өвөрмөц болоод сонирхолтой судалгааг тасралтгүй явуулсаны үр дүнд англи хэлний аль өгүүлбэр, дүрэм нь монголын яг ямартай нь шууд тулж дүйж буйг олж тодорхойлоход чиглэсэн ярианы болон дүрмийн сурах бичгийг цэгцлэн бэлтгэв.

 
   

Ийнхүү, цагийг товчлон бэрхийг давж, агуу томыг ч атгандаа багтаах боломж хүссэн хэн бүхэнд бэлэн боллоо. Харин энд тэмдэглэн өгүүлэхэд, ямар ч гадаад хэлний сургалт нь communicative буюу хамтын бүтээл үүсгэх зорилготой юм. Иймд, дан ганцаар бие дааж сурна гэдэг туйлын хэцүү, бараг л өөрийгөө хуурсан, цагийг гарзадсан зүйл гэлтэй.

Хэдийгээр компьютерийн дэлгэцнээс суралцах мэдээллийг хангалттай ихээр татаж аваад тогтоох боломжтой ч цээжинд гүйцэт хоногшуулж баталгаажуулахын тулд та ямар нэгэн бодит курс дамжаанд заавал явах, дугуйлан клубт хамрагдах шаардлагатай.

Дүрмийг 1 сард ойлгоод авчихаж болно. Харин үгийн сан бүрдүүлэхэд туйлын хэцүү.

Үг, өгүүлбэрийг баттайяа өөрийн болгохын тулд хэн нэгэнтэй ярилцаж хөөрөлдөх хэрэгтэй. Зөвхөн ийм тохиолдолд тэдгээр үг, өгүүлбэр нь “нэн чухал шүү” гэсэн миссэж дохиолол уураг тархинд очиж улмаар төв мэдрэлийн систем дахь архивын хэлтэс тасагт шилжин ангилагдаад зузаан хавтас руу шурган орж урт удаан хугацаанд хадгалагдан байрших бөлгөө.

Эс бөгөөс хайран хөдөлмөр талаар нэг тарж, ердөө хагас жилийн дараа л гэхэд салхинд хийсэх  хамхуул аятай хальж дүүлээд тэд маань “bye-bye” болмой.

Өөрөөр хэлвэл, бие даан хичээл зүтгэл гаргахаас гадна бас харилцан ярианы дадлагыг тогтмол хийж байх шаардлагатай. Үүнд “Театр English” сурах бичиг нэмэр болно.

Уул сурах бичгийн 1 сэдэвт буй 10 асуулт, 10 хариултыг долоо хоног бүхэнд цээжлээд, клуб дугуйландаа ирж бие биедээ хэлж асууж ярилцаад байхад 1 жилд 50 сэдвийн 1000, хоёр жилд 100 сэдвийн 2000 өгүүлбэрийг хэрэглэж сурах юм. Харин 2000 өгүүлбэр мэддэг болсон үед аливаад түүртэхгүй, бараг юу л бол юуг яриад явна.

OK! Have a success!