Week & Weekend

This week, next weekendийг яаж хэлэх вэ?

Орчуулга хийж хоёр хэлний тулгалтыг гүйцэлдүүлэх явцад зарим нэгэн хүндрэл бэрхшээл гарч ирэх ба тэдгээр нь английн “week” хэмээх үгтэй холбогдоно. Учир нь, бидний хэрэглэж буй “7 хоног” – ийг тэд “7 days” гээд хэлчихэд толгой маажин зог тусах талтай. Тиймээс, түгээмэл агаад улс бүхэнд байдаг хэрэглээний ийм үг хэллэгэд тааруулж оноосон нэр томъёололыг хайж олох нь зүйтэй юм.

Уул чиглэл дэх эрэл хайлтын явцад монгол үгсийн санг уудлан үзвээс тун чухал дэс дараалал, бүтэц горим тодрон гарч ирсү. Энэ нь юу вэ гэхэд, цаг хугацааны илэрхийлэлд “өдөр” хэмээх тодотгол үг бүрийн төгсгөл хэсэгт ордог сонирхол татахуйц зарчим түгээмэл буй нь ажиглагдлаа: (a) өнөөдөр, (б) өчигдөр, (в) уржигдар, (г) маргааш/маргаадар, (д) нөгөөдөр.

Тэгэхлээр, бужигнасан их хоногийн цуглараан буюу бөөн олон өдөр -ийг нийтэд нь ганц үгээр хэлж зарлахдаа “бөөндөр” гэвээс английн “week”-тэй яг таг тулж дүйж “7 хоног” хэмээн хэлж заншисан томъёололд нэмээд шинээр нэг синоним гарч ирэх бөлгөө.

Түүнчилэн, бөөн олон өдрийн төгсгөл буюу “бөөнтөг” нь өнөөгийн бидний хэлж заншсан “хагас бүтэн сайн”, “7 хоногийн төгсгөл” зэрэг сунжирсан урт үгсийн цуваатай утга шууд нийлж “weekend” -ийн төгс тодорхой илэрхийлэл болохуй.

 

Сайн бүхнийг дуулан дагуулах бөнтөг ирэх болтугай Гэрэл гэгээ татсан саруул сайхан бөөнтөгтэй золгомуй Хайрын уянга эгшиглэсэн бөөнтөгт бөмбөрөхийг хүсъе Ер бусын бөөнтөг ерөөлөөр болвой
Баяр хөөр болж инээмсэглээрэй, бөөнтөг бөмбөрөөд ирлээ шүү дээ! Тааламж бялхаж хөвөрсөн бөөндөгтэй учран баясаарай Аз жаргалаар дүүрэн бөөнтөгийг хүсъе Бахдам агуу бөөнтөг ирсү